Хилчин эмэгтэйчүүд чуулав
2019-03-07 10:59:51, 656
Хөвсгөл аймагт Хилчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт болж байна. Хилчин эмэгтэйчүүд гэр бүл, хүүхэд залуучуудын чиглэл, харилцаа хандлага, амьдрах ухаан, эрүүл мэндийн сургалтууд авахын зэрэгцээ хоорондоо ойр дотно танилцах, хилийн заставт болон ажил, амьдралд тулгарч байгаа асуудлуудаа шийдвэрлэх, дээд шатны байгууллага, удирдлагуудад дуу хоолойгоо нэгтгэн хүргэх зорилготой чуулж байна. 
Чуулга уулзалтад аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний салбар зөвлөлийн дарга Л.Ганболд аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Гандэлгэр нар оролцлоо. Аймгийн Засаг дарга Л.Ганболд хилчин эмэгтэйчүүдэд "Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдалд оруулсан та бүхий хувь нэмэр маш их юм. Цаашид хилчдийн гэр бүлийг ажлын байраар хангах, хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах, Баянзүрх сумын Цагаан хадны заставт хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлж, хилчин эмэгтэйчүүдийн салбар холбооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж  хамтран ажиллана" гэдгийг хэлж байлаа.
Б.Ганаа
 


Хилчин эмэгтэйчүүд чуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0