Хөвсгөл аймагт Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэнгээр ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Тус аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохицуулах зөвлөлийн баг бүрэлдэхүүн Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын үйл ажиллагаа болон “Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, салбар дундын оролцоотой хэрэгжүүлсэн туршлагыг судалж байна.
Тус хөтөлбөр Хөвсгөл аймагт 2012 оноос эхлэн хэрэгжсэн 4 жилийн хугацаанд хүүхдийн эрхийг хэрэгжүүлэхэд орон нутгийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлсэн үр өгөөжтэй хамтын ажиллагаа байж чаджээ. Тухайлбал, олон чиглэлээр сургалт үйл ажиллагааг зохион байгуулснаар хүүхдийн сайн сайхны төлөө ёс суртахууны зарчим, “Хүүхдэд ээлтэй” гэдэг үзэл санааг олон нийтэд суулгасан юм. Байгууллага бүр “Эцэг эхийн зөвлөл”, “Хүүхэд хамгааллын журам”-тай болж үйл ажиллагаагаа төлөвлөхдөө “Хүүхдийн төлөө” гэсэн үзэл санааг тусгаж, үндсэн үйл ажиллагаагаа ээлтэй үйлчилгээтэй хослуулан хэрэгжүүлж хүүхдэд ээлтэй байх шалгуурыг хангаж ажиллахын төлөө чармайн ажиллаж хүүхдэд ээлтэй засаглал бий болж төлөвшсөн аж.
Б.Амирлан
Баянхонгор аймаг Хөвсгөл аймгаас туршлага судалж байна |
|
Сэтгэгдэл бичих