Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд аймгийн болон улсын нөөцийн өвс тэжээлийн нөөцтэй танилцаж, задгай байгаа 29 тн өвсыг малчдад үнэгүй олгохоор боллоо.Мөн аймгийн нөөцийн өвс тэжээлээс 150 тн өвсийг зах зээлийн үнээс 50 хувийн хөнгөлөлттэй, 58 тн хүчит тэжээлийг 8000 төгрөгөөр худалдан борлуулахаар шийдвэрлэлээ. Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас эхний ээлжинд 1000 гаруй толгой мал хорогдоод байгаа Баянзүрх, Галт, Жаргалант суманд олгохоор болов.
Тус аймгийн хэмжээнд он гарсаар 4673 толгой мал хорогдож, үүнээс адуу 206, үхэр 420, хонь 1849, ямаа 2198 мал хорогджээ. Үүний дотор нийт 757 хээлтэгч хорогдсоноос гүү 32, үнээ 63, хонь 305, ямаа 357, нийт 50 хээлтүүлэгч хорогдсоноос адуу 1, үхэр 3, хонь 17, ямаа 29, өвчнөөр 66 мал хорогдсоноос үхэр 4, хонь 11, ямаа 56 мал хорогдсон мэдээтэй байна.
Б.Гантуяа
Малчдад 29 тн өвс үнэгүй олгоно |
|
Сэтгэгдэл бичих