Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хойд бүсийн сумдад ажиллаж байна
2019-02-14 20:49:14, 669
Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг сумын төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, өвөлжилт, хаваржилтын байдалтай танилцах, иргэдтэй уулзаж санал хүсэлт, өргөдөл гомдлыг шийдвэрлэж төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор  хойд бүсийн сумдад ажиллаж байна.
Ажлын хэсэг Арбулаг, Цагааннуур, Рэнчинлхүмбэ сумдад ажилласан бол өнөөдөр Улаан-Уул сумын иргэдтэй уулзалт хийж байна.
Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан гаргасан шийдвэр, аймгаас зарласан “Хүүхэд хамгаалал-Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн төлөвлөгөөг танилцуулж, 2018 онд нэрлэсэн жилийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна.
 
 Б.Гантуяа
 


Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг хойд бүсийн сумдад ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0