Нийгмийн даатгал, халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ энэ хоёрдугаар сарын 1-нээс нэмэгдэж байна. Ингэхдээ бүрэн тэтгэврийн хэмжээ 30 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 27 мянган төгрөгөөр тус тус нэмж байна.Энэ талаар УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд С.Чинзориг, “Улсын төсөвт энэ онд 117.5 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийн хэмжээг нэмэх эх үүсвэрт зарцуулахаар тусгасан. Ингэснээр нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс нэмэхээр шийдвэрлэсэн. Тэтгэврийг нэмэхдээ, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмж 310 мянган төгрөг болж байна.
Халамжийн тэтгэврийн хувьд амьжиргааны түвшнээс доогуур тогтоож ирснийг мөн энэ сарын 1-нээс 174 мянган төгрөг болгож байна. Өмнө нь халамжийн тэтгэврийн хэмжээ 155 мянган төгрөг байсан юм.Мөн хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243 мянган төгрөг байгааг 270 мянган төгрөгт хүргэж байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс дээш тэтгэвэр авч буй бүх ахмадуудын тэтгэврийг 24 мянгаар нэмэгдүүлж байна. Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 372 мянган болж байна. Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр, тэтгэмжийг дээрх бүх нэмсэн хэмжээгээр олгож эхэлнэ” гэдгийг мэдэгдлээ. Халамжийн тэтгэврийн хувьд амьжиргааны түвшнээс доогуур тогтоож ирснийг мөн энэ сарын 1-нээс 174 мянган төгрөг болгож байна. Үүнээс өмнө халамжийн тэтгэврийн хэмжээ 155 мянган төгрөг байсан юм.
Б.Болд
Тэтгэвэр, тэтгэмж өнөөдрөөс нэмэгдэж байна |
|
Сэтгэгдэл бичих