Хөвсгөл аймгийн Тариалан сумын "Хөвсгөл алтан дуулга" ХХК-ийн хамт олон Улсын аварга тариаланч хамт олноор тодорсон Засгийн газрын шагналыг УИХ-ын гишүүн Ц.даваасүрэн гардуулан өглөө. Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөвсгөл Алтандуулга” хувьцаат компани 1998 оноос газар тариалан, гурил, тэжээл үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн онд үйл ажиллагаандаа олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн юм. “Хөвсгөл Алтан Дуулга” ХК-ийн гол нэрийн бүтээгдэхүүн болох “Алтандуулга” нэрийн буудайн баяжуулсан гурил нь үйлдвэрлэгдсэн цагаасаа хойш хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцэж, эрэлт хэрэгцээ нь өссөн байна. Тус компаний гурилыг нутгийн эрүүл хөрсөнд ургасан байгалийн цэвэр түүхий эдээр чанар стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг элдэв хольц, химийн бодисгүй, органик бүтээгдэхүүн юм. Тус компани үйлдвэрлэлийн үе, шат дамжлага бүрт чанарын удирдлага, тогтолцоо, стандартыг мөрдөж ажилладаг бөгөөд олон улсын стандарт нэвтрүүлсэнээр баталгаатай хүнс үйлдвэрлэдэгээ ийнхүү баталгаажуулсан ажээ.
Б.Ганаа
“Алтан дуулга” компанийн хамт олон Улсын аварга тариаланч хамт олон боллоо |
|
Сэтгэгдэл бичих