НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногт багтаан шилжүүлж дуусна
2019-01-30 13:48:29, 1019
НӨАТ-ын 2018 оны хоёр хувийн буцаан олголтын мөнгийг маргаашнаас эхлэн хоёр өдрийн дотор иргэдийн дансанд шилжүүлэх болсон талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр мэдэгдлээ. Энэ жилийн хувьд нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбумын төгрөг олгох талаар татварын байгууллагаас мэдээлж байгаа. Тэгвэл 2017 онд 680 мянган хүнд 78 тэрбум төгрөг олгож байжээ. Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хувь хэмжээ 40 хувиар нэмэгдсэн байна.
Энэ дашрамд дурдахад, НӨАТ-ын баримтыг олгохгүй байгаа, мөн тоног төхөөрөмжтэй ч баримтаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор өгөхгүй байгаа дэлгүүр, үйлчилгээний газруудын талаар мэдээлж байхыг Татварын байгууллагаас иргэд, худалдан авагчдад сануулж байна. Ийм газруудыг хуулийн дагуу торгууль хүлээлгэнэ гэдгээ мэдэгдэж байна.
 
Б.Болд


НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногт багтаан шилжүүлж дуусна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0