Долоо хоног бүрийн лхагва гараг Засгийн газрын хуралдаан болдог. Энэхүү хуваарийн дагуу Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.01.30/ 08.00 цагт Төрийн ордонд эхэлсэн. Тэгвэл дөнгөж сая хуралдаанаар ирэх долоо хоногийн баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, энэ долоо хоногийн бямба /2019.02.02/ гарагийг ажлын өдөр болголоо.
Сар шинийн баяраар хуулийн дагуу гурав хоног буюу шинийн 3-нийг хүртэл амардаг билээ. Харин энэ жилийн шинийн 1 ирэх долоо хоногийн мягмар гарагт таарч байгаа бол баасан гараг шинийн 4-ний өдөр таарч байгаа юм. Тиймээс баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж байгаа аж.
Б.Эрхэс
ЗАСГИЙН ГАЗАР: Шинийн 4-нийг амралтын өдөрт шилжүүллээ |
|
Сэтгэгдэл бичих