Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас нохой жилийн үр дүнгийн үнэлгээгээр шалгарсан сум, агентлаг, байгууллага, хэлтсийг тодруулав.
Энэ үеэр өнгөрсөнг оны үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээгээр Мөрөн сум бусад сумдыг манлайлан “Тэргүүн байр”-т шалгарч, Шинэ-Идэр, Тариалан, Рашаант, Их-Уул сумдууд удаах байруудыг эзэллээ. Мөн “Хөвсгөл Ус суваг”, “Татварын хэлтэс” зэрэг байгууллагууд 2018 оны жилийн үр дүнгийн үнэлгээгээр “Шилдэг байгууллага”-аар тодорсон юм. “Хүүхдэд ээлтэй сум”-аар Цагаан-Уул сум, Хатгал тосгон, “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар Аймгийн нийтийн номын сан, “Ахмад настанд ээлтэй байгууллага”-аар Эрүүл мэндийн газар, Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар тус тус шалгарлаа. Мөн аймгийн Засаг даргын “ЗИС”-ийн зарчим буюу зүтгэж, итгэж, сэтгэж ажиллах үүргийг үйл ажиллагаандаа баримтлан хэрэгжүүлж иргэдийн сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа явуулсан сум”-аар Алаг-Эрдэнэ, Жаргалант сумдууд тодорлоо.
Б.Ганаа
Мөрөн сум нохой жилийн ажил үйлсээрээ аймагтаа тэргүүлэв |
Сэтгэгдэл бичих