2018 онд амжилт гаргасан шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэв
2019-01-26 10:21:11, 842
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар 2018 онд аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулан бусдад үлгэр дууриалал болж манлайлан ажиллаж, хөдөлмөрлөж буй тэргүүний хүмүүсийг олон нийтэд таниулах, алдаршуулах зорилготой “Алдар гавьяа-Амжилтын буухиа-2018” хүндэтгэлийн арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулав. Өнгөрсөн онд урлаг соёл, спорт, ,мал аж ахуй, газар тариалан, боловсрол зэрэг салбарт амжилт гаргасан 40 хүнийг олон нийтэд танилцуулан алдаршуулав. Энэ үеэр
 
 
 
 
 
 
 
Монгол улсын “Ардын жүжигчин” Бүжигчин Д.Нанжид, “Гавьяат барилгачин” Б.Баасан, “Гавьяат тамирчин” Бодибилдингийн спортын тамирчин Г.Угалзцэцэг, “Дэлхийн аварга” ахмад шатарчин Б.Мягмарсүрэн, Пауэрлифтинг спортын тамирчин Ц.Отгондалай, Цээж тооллогын Дэлхийн аварга Л.Батжаргал, А.Саруулням, “Тивийн аварга” Аэробикийн тамирчин Э.Мөнхнасан, Б.Оргилболд, Самбо бөх Өсвөр үеийн тамирчин Т.Даваажаргал, Самбо бөхийн тамирчин Л.Уранчимэг, В.Мягмаржав, Монгол улсын начин Б.Даваа-Очир, Монгол улсын тод манлай уяач Г.Доржпүрэв, Монгол улсын алдарт уяач Д.Бадрах, Ч.Цэрэнбат Улсын хошой аварга малчин Б.Дэлгэр, Улсын аварга малчин Ц.Налгар, Ж.Лхамсүрэн, Х.Хүрэлбаатар, Г.Сүхбаатар, С.Цэвээндорж, малчин М.Баатардаваа, С.Энхбаяр, Х.Түмэндэмбэрэл, Ц.Болд-Эрдэнэ, Улсын аварга саальчин Ш.Бадрал, Ш.Гэрэлчулуун, М.Баянжаргал Улсын Аварга тариаланч хамт олон Эрдэнэбулган сум “Газар шороо” ХХК, Улсын аварга тариаланч Г.Атарсайхан, Мэдээлэл зүйн хичээлийн улсын аварга Д.Батмөнх, Улсын математикийн олимдиадын аварга багш Ж.Болормаа, Улсын техник технологийн олимпиадын аварга Б.Мөнхсайхан, Улсын дизайн технологийн төрөлд аварга Э.Мянганбаяр, Тусгай олимпын тивийн медальтан Ч.Талынбүүвэй, Х.Шинэсаран, А.Дэлгэрмягмар, Дэлхийн аваргийн хүрэл медальтан Ц.Хүрэлбаатар, Олон улсын математикийн олимпиадын медальтан Х.Санжаахүү нарт хүндэтгэл үзүүллээ.
 
Б.Амирлан


2018 онд амжилт гаргасан шилдгүүдэд хүндэтгэл үзүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0