Хөвсгөл аймгийн Татварын хэлтэс өнгөрсөн онд “Чадварлаг хариуцлагатай албан хаагч, чанартай хүртээмжтэй төрийн үйлчилгээ” зорилтын хүрээнд улс орон нутгийн орлогын төлөвлөгөөгөө 3,2 тэрбум төгрөгөөр буюу 123,3 хувиар давуулан биелүүлсэн амжилтаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаа тэргүүллээ. Тус хамт олон улсын төсөвт 1782.0 сая төгрөг, аймгийн төсөвт 8165.4 сая төгрөг, сум орон нутгийн төсөвт 4197,7 сая төгрөгийг буюу нийт дүнгээр 14145.2 сая төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр ажилласан. Энэ зорилтоо амжилттай биелүүлж улсын төсөвт төвлөрүүлэх татварын орлого 185 орчим хувь, аймгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөгөө 105 орчим хувь, сум орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын орлогын төлөвлөгөөгөө 115 орчим хувийн биелэлттэй буюу нийт дүнгээр төлөвлөгөөгөө 3,2 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ. Мөн татварын бааз суурийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр 45, хуулийн этгээд 127, төсөвт болон төрийн бус байгууллага 70, иргэн 642 тус тус шинээр бүртгэн ажилласан байна.
Б.Туяа
Татварын хэлтэс орон нутгийн орлогын төлөвлөгөөгөө 3,2 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ |
|
Сэтгэгдэл бичих