Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд давс багатай хоол, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд айл өрх, иргэн бүрийг давсны хэрэглээгээ бууруулахыг уриалав.
Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хүнс хөдөө аж ахуй газар, Эрүүл мэндийн газар, Тогоочдын холбоотой хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяны нээлтийг хийж тус арга хэмжээний хүрээнд сургалт зохион байгууллаа. Сургалтад сургууль, цэцэрлэгийн эмч, дотоод хяналтын ажилтан, тогооч, мөн хүнс үйлдвэрлэгч аж ахуй нэгж иргэд хамрагдаж давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэх талаар тодорхой мэдлэгийг олгожээ.
Мөн энэ үеэр Мөрөн сумын цэцэрлэгийн тогооч нар давсгүй хоолны технологийн туршлага, жингийн алдагдалтай хүүхдийн нэмэгдэл хоолоор хооллож байгаа туршлага, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 7 хоногийн 2 өдөр зохистой хооллолтын өдөр болгосон зэрэг сайн туршлагуудаа хуваалцлаа. Цаашид байгууллага, хамт олон, айл өрх, иргэн бүр давсны хэрэглээг бууруулах аянд нэгдэн хамтран ажиллахыг уриалж байв.
Б.Гантуяа
Айл өрх, иргэн бүрийг давсны хэрэглээгээ бууруулахыг уриалав |
|
Сэтгэгдэл бичих