Сар шинийн босгон дээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ахмадууд шинэ өргөөтэй боллоо. Тус аймаг өнгөрсөн оныг Ахмад настнаа дээдлэх жил болгон зарлаж сум бүрт ахмадын өргөөг барьж эхнээс нь ашиглалтад өгч байгаа аж. Ахмадын өргөөний нээлтэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцож шинэ өргөөг мялааж эмчилгээний хаш чулуун орыг ахмадуудад бэлэглэж байв. Тэрээр “Цаашдаа ахмадуудынхаа чөлөөт цагаа өнгөрөөх дуртай, халуун дулаан орчныг бүрдүүлэх болно. Энэ үед ахмадын тэтгэврийн зээлийн хүү 10 хувь болон буурч, тэтгэврийн хэмжээ 24.000-30.000 төгрөгөөр нэмэгдсэн. Цаашид тэтгэврийн зөрүүг ойртуулж, бага тэтгэвэрийн ахмадуудынхаа нэмэгдүүлэх асуудлыг нийгмийн даатгалын багц хуулинд тусгуулах саналаа ажлын хэсэгт хүргүүлнэ” гэдгийг хэлж байлаа.
Б.Ганаа
Жаргалант сумын ахмадууд шинэ өргөөтэй боллоо |
Сэтгэгдэл бичих