Жаргалант суманд 500 хүний суудалтай Соёл спортын өргөө ашиглалтад орлоо
2019-01-21 15:14:02, 765

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 3,2 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 500 хүний суудалтай Соёл спортын өргөө нээлтээ хийж ашиглалтад орлоо. Тус өргөө ашиглалтад орсноор Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг сум болон хөрш хил залгаа Завхан, Архангай аймгийн сумдын иргэдийг оролцуулсан бүсчилсэн арга хэмжээ, урлаг спортын наадам зохион байгуулах боломж бүрдэж байна. Соёл спортын өргөөний  нээлтэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцож иргэдийн дунд хүчит 64 бөхийн барилдаан, урлаг, спортын арга хэмжээг хил залгаа аймаг сумын иргэдийн дунд зохион байгууллаа.

Б.Амирлан 



Жаргалант суманд 500 хүний суудалтай Соёл спортын өргөө ашиглалтад орлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0