Хөвсгөл аймгийн Нийтийн номын сан аймгийнхаа төсөвт байгууллагуудын дундаас сүүлийн 3 жилийн хугацаанд өр авлагагүй, хяналт шалгалтын акт, нөхөн торгуульгүй, аудитын шалгалтаар зөрчилгүй гэсэн үзүүлэлтүүдээрээ хоёр дахь удаагаа “Санхүүгийн зөрчилгүй байгууллага”-аар шалгарчээ.Санхүүгийн зөрчилгүй байх нь төсөвт байгууллагуудын хувьд хамгийн том үзүүлэлт, хариуцлага бөгөөд хамгийн гол нь тухайн онд батлагдсан төсвийг зөв хувиарлалт хийж, үр ашиггүй зардлыг хэмнэснээр өр авлага үүсэхгүй байх нөхцөл бүрддэг аж. Ингэж санхүүгийн сахилга баттай байж чадсанаар ажилтан ажиллагсдынхаа цалингийн нэмэгдэлийг цаг тухайд нь өгөх боломжтой болдог зэрэг олон үр дүн гардаг ажээ.
Б.Гантуяа
Нийтийн номын сан санхүүгийн зөрчилгүй байгууллагаар хоёр дахь удаагаа шалгарлаа |
|
Сэтгэгдэл бичих