Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдын захирамжаар иргэд, аж ахуй нэгжүүд өөр аймгаас гарал үүсэл нь тодорхойгүй амьд гахай, гахайн өөх, мах, түүхийн эд авчрах, хүнсэнд хэрэглэх, гахайн тэжээлийг нийтийн хэрэгцээнд худалдах болон гахайн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо.Тус аймагтай хил залгаа Булган болон Төв, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт гоц халдварт гахайн мялзан өвчин оношлогдон, хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан дээрх шийдвэрийг гаргажээ.
Мөн өөрийн аймаг, сумын нутаг дэвсгэрт байгаа гахайн сүрэгт тандалт, судалгаа хийх, малчид, ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх, уг өвчнөөс сэргийлэх, тэмцэх түр зааврыг хэрэгжүүлж ажиллахыг Мал эмнэлгийн дарга болон сумдын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Б.Гантуяа
Гахайн мах, өөх, түүхий эд оруулахыг хориглолоо |
|
Сэтгэгдэл бичих