Хөвсгөл аймгийн иргэд санал, хүсэлт, гомдлоо цахимаар илгээх боломжтой боллоо. “Хамтын оролцоо-Хариуцлагатай засаглал”дэд хөтөлбөрийн хүрээнд аймгийн 23 сум 1 тосгоны албан ёсны цахим хуудас шинэчлэгдэж ухаалаг утсанд зориулсан мобайл аппликейшнтэй болжээ. Иргэн энэхүү аппликейшнийг гар утсандаа суулгаснаар төрөлх нутгийнхаа танилцуулга,орон нутагт болж буй шинэ соргог мэдээ мэдээллийг түргэн шуурхай авах төдийгүй санал, хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх болмжтой гэнэ.Мөн хөөцөлдөж буй ажлаа шийдвэрлэхэд ямар ямар бичиг баримт бүрдүүлэх гээд шаардлагатай бүхий л төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл сумдын хөгжлийн талаарх мэдээллийг нэг дороос авах ажээ.
Б.Гантуяа
Иргэд санал, хүсэлт, гомдлоо цахимаар илгээх боломжтой болжээ |
|
Сэтгэгдэл бичих