2018 онд 5495 иргэн насны хишиг хүртжээ
2019-01-10 16:14:00, 722
Хөвсгөл аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 5495 ахмад настан 851 сая гаруй төгрөгийн хишиг хүртжээ.Үүнд 65-69 настай 2047 ахмад, 70-79 настай 2442 ахмад, 80-89 настай 881 ахмад, 90 ба түүнээс дээш настай 125 ахмад настан насны хишиг авсан нь 2017 онтой харьцуулахад болзол хангасан ахмад настнуудын тоо 19 хувиар өссөн байна гэдгийг Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний гарын Халамжийн хэлтсийн дарга Н.Дэлгэрмөрөн хэлж байлаа. Харин энэ онд насны хишиг шинээр авах иргэдийг энэ сарын 25 хүртэл бүртгэж байгаа бөгөөд жилд хоёр удаа буюу цагаан сарын өмнө, улсын их баяр наадмын өмнө насны хишиг хоёр удаа олгох ажээ.
Б.Гантуяа 


2018 онд 5495 иргэн насны хишиг хүртжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0