Өвөл, хаврын уралдаанд 12 хүртэлх насны хүүхэд хурдан морь унахгүй
2019-01-10 12:58:49, 747
Энэ оны тавдугаар сарын 1-н хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаанд 12 нас хүрээгүй хүүхдээр морь унуулж, бага насны хүүхдийн эрхийг зөрчихгүй байхыг сануулсан албан бичгийг Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатараас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлжээ. Албан бичигт, “Өвөл, хаврын улирлын хурдан морины уралдааны тухай” Засгийн газрын 2018 оны 19-р тогтоолоор, өвлийн улирал болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 3-ны өдрөөс 5-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон”-ыг сануулсан байна. Албан бичгийг ХНХ-ын сайд С.Чинзориг, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Монголын морин спорт, уяачдын холбоо” ТББ-ын ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан нарт хүргүүлж, хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгоод байна.
Б.Болд


Өвөл, хаврын уралдаанд 12 хүртэлх насны хүүхэд хурдан морь унахгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0