Төрийн албан хаагчид шагнал, мөнгөн урамшуулал олгох журмуудыг батлав
2019-01-09 13:54:06, 2007
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчид мөнгөн болон материаллаг хэлбэрээр шагнал, мөнгөн урамшуулал олгохтой холбоотой зарим журмыг батлав. Эдгээр журамд эд зүйл болон үнэ бүхий зүйл дурсгах, Монгол Улсын цол, төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, улирлын ажлын үр дүнгээр мөнгөн урамшуулал олгохоор тусгасан байна. Мөн төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ тухайн албан хаагчийн 36 сарын үндсэн цалингаас ихгүй байхаар тогтлоо. Түүнчлэн албан үүргээ гүйцэтгэж яваад амь нас нь хохирсон бол 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламжийг ар гэрт нь олгох юм.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багшид ажлын үр дүнг нь харгалзан сарын үндсэн цалингийн 20 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуулийн ажилтнууд үндсэн цалингийн 15 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр авч байх юм.
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтнууд мөн үндсэн цалингийн 10 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг улирал бүр олгоно.Түүнчлэн төрийн албан хаагчид нөхөх төлбөр олгох, албан үүргийг түр орлон гүйцэтгүүлсний цалин, урамшуулалтай холбоотой журмыг баталлаа.
Ч.Ариунболд


Төрийн албан хаагчид шагнал, мөнгөн урамшуулал олгох журмуудыг батлав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 8
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-11 13:57:16
    ?????? : Цагдаагийн алба хаагчид яах болж байна.Хамгийн цалин багатай байдаг.Шүүх прокурорын алба хаагчидаас цалин хасах нь зөвөө дандаа хүний бэлдсэн бэлэн юман дээр ажилдаг
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-11 12:04:31
    davaa: orhinn emnelegiin vilshlegshin tsalin yah bolj bn ooso yarihgvi yama arai l bish tsalin avsh bn
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-11 12:02:48
    davaa: orhinn emnelegiin vilshlegshin tsalin yah bolj bn ooso yarihgvi yama
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-11 12:01:31
    Зочин: orhiin emnelegiin vilshlegshin tsalin yah yam be atai l bish bn shvde erooso vilshlegsh gej yarihgvi yama
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-10 16:24:55
    Зочин: Emnelegin ajilchidin tsaling yah ym boloo
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-09 21:06:27
    Зочин: Тэтгэвэрт гарах хүн бүр 36сарын цалинтай тэнцэх урамшуулал авах уу эсвэл төрд ажилсан хугацаанаас шалтгаалж өөр өөр байх уу
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-09 15:37:31
    Namuundari: Tor zasagdaa bayrlalaa xarin odoo vvniig heregjvvlex l vldelee
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-01-09 15:37:14
    Namuundari: Tor zasagdaa bayrlalaa xarin odoo vvniig heregjvvlex l vldelee