Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэн гавъяаныхаа амралтанд гарч аймгийн Засаг даргын орлогч А.Эрдэнэбаатар Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдлоо. А.Эрдэнэбаатар нь улсад 28 жил ажилласнаас төрийн албанд 28 жил, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга, Мөрөн сумын Засаг дарга, Хөвсгөл аймгийн Засаг дарга зэрэг удирдах албанд 21 ажиллаж байгаа туршлагатай нэгэн юм. Тэрбээр хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллана гэдгийг хэлж байлаа.
Б.Гантуяа
А.Эрдэнэбаатар Мэргэжлийн хяналтын газрын даргаар томилогдлоо |
Сэтгэгдэл бичих