Мөрөн сумын Засаг дарга нар Ц.Гансүх Мөрөн сумын найман сургуулийн захирал, 13 цэцэрлэгийн эрхлэгч, насан туршийн боловсролын төв, таван өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай энэ онд хэрэгжүүлэх үр дүнгийн гэрээ байгууллаа.
Гэрээнд энэ онд аймгаас “Хүүхэд хмагаалал өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан, Мөрөн сумын ИТХ-аас “Төлөвлөлт сайтай хотоос тохижилт сайтай хот болох” зорилт дэвшүүлсний дагуу хийж хэрэгжүүлэх ажлыг нэгтгэн тусган өгсөн бөгөөд биелэлтийг тусгайлан гаргасан шалгуур үзүүлэлтийн дагуу хагас болон бүтэн жилээр дүгнэх гэнэ. Энэ жилийн хувьд тусгай шилжүүлгээр санхүүжиж байгаа сургууль, цэцэрлэгийн байгууллагын анги засварын мөнгө төсөвт бүрэн суусан, "Үдийн цай"-ны тендэрийг аймагт худалдан авах ажиллагаан дээр зарладаг болсон нь өөрчлөгдөж сургууль, цэцэрлэг дээр зарладаг болсон учраас эцэг эхчүүд хяналт тавих боломжтой болсон зэрэг өөрчлөлт гарсан гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх онцолж байлаа.
Б.Гантуяа
Мөрөн сумын Засаг дарга сургууль, цэцэрлэг, өрхийн ЭМТ-ийн удирдлагуудтай үр дүнгийн гэрээ байгууллаа |
|
Сэтгэгдэл бичих