Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд "Шинэ жил"-ийн баярыг тохиолдуулан ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ
2018-12-31 17:15:00, 609
“Хотгойдын баатар Шадар Ван Чингүнжаваар овоглосон хойморь нутгийн хийморлог түмэн олон та бүхэндээ угтан ирж буй шинэ оны халуун мэндийг  хүргэе.Үдэж буй 2018 он бид бүхний хувьд амжилт бүтээлээр арвин, хамгийн их хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөсөн жил байлаа. Энэ оныг “Амьдрах орчноо сайжруулж - Ахмад настнаа дэмжих” жил болгон зарлаж, 2018 онд улсын төсвийн хөрөнгөөр 6 сургууль, З дотуур байр, 2 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил хийгдэж, Мөрөн суманд сүрьеэгийн эмнэлэг шинээр баригдахаар шав тавигдлаа. Нэрлэсэн жилийн ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, ААН байгууллагууд, иргэд идэвхтэй хамрагдан үр дүнтэй олон ажлыг аймгийн хэмжээнд өрнүүллээ. Урлаг спортын салбарынхан одтой хиймортой байж дэлхийн аварга 4, тивийн аварга 4, олон улсын тэмцээний медальтан 41, улсын аварга 68 төрсөн амжилттай байна. 2018 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5,7 сая толгой мал тоолуулж мал сүргийнхээ тооггор улсдаа тэргүүллээ. Мөн аймагтаа мал сүргийнхээ тоогоор Цагаан-Уул, Бүрэнтогтох, Арбулаг, Төмөрбулаг, Галт сумд эхний таван байрт орсон амжилттай байна. Ирж буй 2019 оныг “Хүүхэд хамгаалал – Өрхийн хөгжил”-ийг дэмжих жил болгон зарлаж, хүүхэд бүрт, өрх бүрт хүрч ажиллах зорилтыг тавин төлөвлөлт хийлээ. Ирэх он жилүүдэд хүн бүр хөгжсөн, өрх бүрийн амьдрал дээшилсэн он жилүүд байх болно гэдэгт итгэлтэй байна. Эх оронд минь айлчлан ирж буй 2019 он элгэн олон түмэнд минь аз жаргал бэлэглэх болтугай. Та бүхэндээ шинэ оны шинэ жилийн мэнд хүргэе” гэжээ.
 


Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд "Шинэ жил"-ийн баярыг тохиолдуулан ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0