Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн Шихихутаг клуб шилжин явах цомын эзэд боллоо
2018-12-26 18:22:26, 814
Хөвсгөл аймгийн Ардчилсан Залуучуудын холбооноос Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан "Оюуны индэр" ардчилал, хүний эрхийн сэдэвт мэтгэлцээн, богино илтгэлийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулав.
 
Энэ жилийн хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойтой давхацаж байгаа нь онцлог болсон бөгөөд нийт 30 багийн 60 сурагч, 14 уран илтгэгч оролцлоо.
 
Тэмцээний тэргүүн байрыг Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн Шихихутаг клубын баг, дэд байрыг Эрдмийн далай цогцолбор сургуулийн Мини парламент клубын баг, гуравдугаар байрыг Титэм сургуулийн Цэцэнбилэг клубын баг эзэлсэн бөгөөд шилжин явах цомыг Шихихутаг клуб хүртлээ. Энэ жилийн тэмцээний шагналын сан урьд жилүүдээс нэмэгдсэн бөгөөд мэтгэлцээн, уран илтгэлийн тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн 9 сурагчид Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн Н.Тамир тус бүр 50.000 төгрөгөөр шагнаж урамшуулжээ.
Б.Гантуяа 
 


Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн Шихихутаг клуб шилжин явах цомын эзэд боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0