Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар томуу томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж буй асуудлыг авч хэлэлцэж аймгийн хэмжээнд томуугаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх үүргийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд өглөө.Томуу, томуу төст өвчин аймгийн хэмжээнд нэмэгдэж ялангуяа Мөрөн суманд амьсгалын замын цочмог халдвараар 0-5 насны хүүхдүүд их өвчилж байгаа тул өвчний дэгдэлт хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өрхийн Эрүүл мэндийн төвүүдийг өнөөдрөөс ирэх оны 3 сарын 1 хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд 20 цаг хүртэл, амралтын өдөр 10-16 цаг хүртэл, Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн амбулаторийг мөн хугацаанд 18-22 цаг, амралтын өдөр 14-22 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулахаар болов. Мөн томуу, томуу төст өвчний үед хэрэглэх зайлшгүй шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн хангамжийн тасралтгүй байдлыг хангаж Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангуудыг 24 цагийн ажиллагаанд шилжүүлэхээр болов.
Б.Гантуяа
Эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг эмийн сангуудыг 24 цагийн ажиллагаанд шилжүүллээ |
|
Сэтгэгдэл бичих