Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгсэлийг татаж гаргахад Швед улстай хамтран ажиллана
2018-12-25 20:53:57, 929

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар Шведийн Вант Улсаас Монгол Улсад хавсран суух элчин сайд Анна Линдстэдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар Хөвсгөл далайд живсэн 54 тээврийн хэрэгсэлийг татаж гаргах санал тавьсан бөгөөд энэ чиглэлээр ажиллаж байсан туршлага, техник хэрэгслийн нөөц боломжийг харгалзан дэмжлэг үзүүлэхийг ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хүслээ. Энэ үеэр  Швед улсын Ёоккмокк тосгон, Хөвсгөл аймгийн Цагааннуур сум ах дүү хот болж, засаг захиргааны нэгжүүд хамтран ажиллах талаар тавьсан хүсэлтийг элчин сайд Анна Линдстэд дэмжиж ажиллахаа илэрхийлж байв. Мөн Швед Улсын музей, их дээд сургуулиудын номын сангуудад Монголын түүх соёлтой холбоотой баримт бичиг, түүх дурсгалын эд зүйлс, үзмэрүүд хадгалагдаж байгаа бөгөөд тэдгээрийг Монголын эрдэмтдийн баг очиж судалж, катологжуулах чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж 2019 онд найрсаг хамтын ажиллагаа тогтоосны 55 жилийн ойгоор Монголд үзэсгэлэн гаргах талаар харилцан санал солилцлоо.

Б.Гантуяа



Хөвсгөл нуурт живсэн техник хэрэгсэлийг татаж гаргахад Швед улстай хамтран ажиллана

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0