Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан Онцгой комиссын гишүүдээ тэргүүлэв
2018-12-25 20:51:02, 611
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 18-р хуралдаан болж томуу өвчний дэгдэлт, Эрдэнэбулган суманд гарсан ой хээрийн түймрийн үеэр гарсан зардал, аймгийн Онцгой комиссын гишүүдийн ажлыг дүгнэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Онцгой комиссын гишүүдээс Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан ажлаараа тэргүүлж Цагдаагийн газар хоёрт, Хөвсгөл Ус суваг гуравт шалгарлаа. Шилдгийг тодруулахдаа Онцгой комиссын хуралдаанаас өгсөн үүрэг даалгаварыг хэрхэн биелүүлсэн, хариуцаж авсан сумтайгаа хамтарч ажилласан байдал, ажлын тайлан зэргийг харгалзан үзжээ. Онцгой комиссын гишүүд хот суурин болон малын өвөлжилт, хаваржилт нөхцөл байдал, цаг агаарын аюулт үзэгдэл шүлхий зэрэг мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, усны гарвалтай осол, ой хээрийн гал түймэр зэрэг цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан энэ онд 18 удаа хуралдаж аймаг орон нутгийн өмнө тулгамдсан 50 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Хуралдаанаар аймгийн Онцгой комиссын албан даалгавар 2, аймгийн Засаг даргын захирамж 17, ажлын төлөвлөгөө, удирдамжуудыг батлан хэрэгжүүлэхэд 87,8 сая төгрөгийг зарцуулж ажилласан байна. Тухайлбал жирэмсний хожуу хордлогын хүндрэлтэй эхийн асуудлыг шуурхай хэлэлцэж Улаанбаатар хотруу явах зардлыг шийдвэрлэн шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд эхийн амь насыг аварсан, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж мал амьтаны  гоц халдварт шүлхий өвчингүй тайван бүс нутгийн статусаа хадгалж чадсан зэрэг олон үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна.
Б.Гантуяа 
 


Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Р.Жаргалсайхан Онцгой комиссын гишүүдээ тэргүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0