Мэргэжлийн хяналтын газар шинэ байртай боллоо
2018-12-25 20:36:49, 935

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн албан хаагчдын ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг хангах зорилтын хүрээнд  улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн  хөрөнгө оруулалтаар 4 давхар бүхий Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэ барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. Тус газрын хамт олон 2003 оноос хойш түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. 

Лаборатори бүхий  шинэ байр ашиглалтад орсноор хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл ахуй болон байгаль орчин, хог хаягдал зэргийн шинжилгээт хяналтуудыг тухай бүрт хийх төдийгүй иргэд аж ахуйн нэгжүүд тухтай үйлчлүүлэх, ажилтнуудын ая тухтай  ажиллах нөхцөл хангагдаж байгаа юм. Тус байр нь 1296 м кв талбайтай бөгөөд 4 давхартаа лаборатори, 1-3 давхартаа ажлын өрөөнүүд, доороо чийрэгжүүлэлтийн танхим, химийн бодис болон хураагдсан бараа хадгалах зориулалтын агуулахтай юм. Шинэ байрны нээлтэнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч А. Эрдэнэбаатар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, МХГ-ын анхны албаны дарга Ц.Жамсранжав, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэн, ахмадын төлөөлөл Б.Чулуунбаатар нар оролцлоо.

Б.Гантуяа



Мэргэжлийн хяналтын газар шинэ байртай боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0