“NEXT TOP-2018” Хөвсгөлийн залуусыг нэгтгэсэн шинэ жил байх болно
2018-12-18 19:15:24, 799
Хөвсгөлийн залуусын хүсэн хүлээсэн “NEXT TOP-2018” шинэ жилийн цэнгүүний энэ жилийн онцлогийн талаар Хөвсгөл аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүн Ц.Түмэнбаяраас тодрууллаа.
 
- Танд шинэ жилийн мэнд хүргэе. Залуусын хүсэн хүлээдэг Хөвсгөл “NEXT TOP-2018” шинэ жилийн цэнгүүн хэдэнд болох вэ ?
- За баярлалаа. Хөвсгөлийн өнгө сайтын нийт уншигчиддаа ирж буй шинэ оны мэнд хүргэе. “Next Top-2018” шинэ жилийн цэнгүүн Мөрөн хотод шинээр ашиглалтад ороод удаагүй байгаа 50”100 Event Hall-д  2018 оны 12 сарын 24-нд 18 цагаас болно. Бид бэлтгэл ажилдаа ороод байна. 
 
- Хөвсгөл “NEXT TOP-2018” энэ жил хэд дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн онцлогийн талаар тодруулаач ?
 - Хөвсгөл аймгийн оны шилдгүүдийг тодруулах “NEXT TOP-2018” шинэ жилийн цэнгүүн энэ жил 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус цэнгүүнд Хөвсгөл аймгийн бүх иргэд олон нийт, залуучууд оролцох боломжтой нээлттэй байдгаараа онцлогтой юм. Энэ жил мэдээж шинэ газар 50"100 Event hall-д хийж байна. Мөн маш олон залуучуудад нээлттэй оролцоорой гэдэг уриалгыг хүргэж байгаа. Зохион байгуулагч Ардчилсан залуучуудын холбоо хэдий намын дэргэдэх байгууллага боловч намын уур амьсгал, намын тухай яриа хөөрөө, дандаа намын хүмүүс орно гэсэн ойлголт зарим нэгэнд байдаг.Энэ жилийн хувьд намчирхахгүйгээр бүх Хөвсгөлчүүд хамтдаа нэг оройг сайхан өнгөрүүлэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл энэ жил намаас ангид сонирхсон бүх хүмүүст нээлттэй гэж ойлгож болно.
 
- Яагаад намаас ангид хийх болов ?
-Хөвсгөлийн залуус их хөдөлмөрч, авьяаслаг гэдгийг олон салбарт харуулж байна. Бид нэг нутгийн залуус бие биенээ дэмжиж хамтарч ажилах нь чухал юм. Хамгийн гол нь намчирхаж ялгаварлахгүй байх гэдэг үзлийг илүү түлхүү ойлгуулах, нам намаараа тус тусдаа биш хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлье гэдэг зорилгоор намаас ангид залуустайгаа хамт тэмдэглэхээр болсон.
 
- Ямар номинациуд тодруулах вэ ?
-Оны шилдгүүдийг дараах 8 номинациар тодруулна. Үүнд оны шилдэг малчин залуу, оны шилдэг авьяастан залуу, оны шилдэг тамирчин залуу, оны шилдэг бүтээлч залуу, оны шилдэг сайн үйлстэн залуу, оны шилдэг бизнесмэн залуу, оны шилдэг манлайлагч залуу, оны шилдэг хөдөлмөрч бүсгүй зэргийг тодруулна.
 
 - Нэр дэвшигчдийн материалыг хэдэн хүртэл хаана хүлээн авах вэ ?
- Оны шилдэгт нэр дэвших залуус өөрийн анкет, 1 хувь цээж зураг, товч намтар, амжилтын түүх, гавьяа шагналын тухай материалын хамт 12 сарын 23-ы дотор e.ulamusuh86@gmail.com  хаягаар явуулахыг урьж байна.
 
- Мэдээж олон сюрпириз байгаа байх ?
- Тиймээ бид залуусаа уйдаахгүй нэгэн сайхан үдшийг бэлэглэх болно. Тансаг орчин, доргио хамтлаг дуучид, амттай хоол зэрэг дээр нэмээд олон сонин сюрпириз байгаа. Заримыг нь нууц үлдээе. 
 
 - Нийт залуустаа хандаж юу хэлэх вэ ?
- Хэзээ ч мартагдашгүй шинэ жилийн үдэшт та бүхнийг урьж байна. Хүн бүхэнд нээлттэй учраас та бүхэн анд найз нартайгаа, ахан дүүсээрээ, албан байгууллага хамт олноороо оролцох боломжтой. Хөвсгөлийн залуусыг нэгтгэсэн “NEXT TOP-2018” шинэ жилийн цэнгүүнд та бүхнийг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээлийг  9946-6220, 9011-1136, 9823-9999 утсаар авах боломжтой гэдгийг дуулгая.
 
- Та бүхний ажилд амжилт хүсье.
-За баярлалаа. Цаашид ч залуусаа нэгтгэсэн олон бүтээлч ажил хийхээр төлөвлөж байна. Хөвсгөлчүүддээ ирэх ондоо аз хиймортой, эрүүл энх байхыг хүсэн ерөөе. 
 
 
Б.Гантуяа 


“NEXT TOP-2018” Хөвсгөлийн залуусыг нэгтгэсэн шинэ жил байх болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2018-12-18 23:10:32
    B: ene naadmiig anh shine sanaagaar undur tuvshind shudarga zohion baiguulj bailaa. Huygbaatar. Enkhbold geed l shijignuulj bailaa. Ulamjlal bolon tasraltgui zohiogdoj baigaad bayrtai bn. 2004 onoos zohiogdoj ehelsen baih shu. Hamgiin tom devshil n chadaj baigaa n shagnagdaj bailaa. Nam hargalzahgui, jil daraalan shildeg boloh geh met medeej ter uedee l tansag bolj baisan. Zaluust amjilt husye