Хөвсгөл аймаг хадлан тэжээл бэлтгэлийн ажлаар улсдаа тэргүүлэв
2018-12-18 17:02:18, 910
Хөвсгөл аймаг хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, хангамжийг нэмэгдүүлэх, аймаг, сум, баг, малчдын бүлэг, малчин өрхийн идэвх санаачилгыг нэмэгдүүлэх зорилготой ХХААХҮЯ-наас зарласан “Хадлан-Тэжээл-2018” болзолт уралдаанд тэргүүлжээ. Уралдааны шагналыг ХХААХҮЯ-ы Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга Л.Ганболдод гардууллаа.
Тус аймаг Засгийн газрын 2018 оны 218 тогтоолын дагуу аймгийн нөөцөд 300 тн өвс, 100 тн өвс тэжээл бэлтгэхээс 341 тонн өвс, 119,7 тонн тэжээл бэлтгэн даалгаварыг давуулан биелүүлсэн. Мөн нийт малынхаа 15,3 хувийг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө гарган ажиллаж экспортын зориулалтаар 350 тн хонины мах, 1000 тонн адууны мах бэлтгээд байна. Аймгийн 23 сум 1 тосгонд 74 мал эмнэлгийн үйлчилгээний нэгж ажиллаж давхардсан тоогор 5,6 сая малыг урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулж одоогоор гоц халдварт өвчин гараагүй тайван бүс нутгаа хадгалсан зэрэг үзүүлэлтээр улсад ийнхүү тэргүүлжээ.
Б.Гантуяа 
 


Хөвсгөл аймаг хадлан тэжээл бэлтгэлийн ажлаар улсдаа тэргүүлэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0