“Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих жил” болгов
2018-12-14 15:59:40, 695
Хөвсгөл аймаг 2019 оныг “Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих жил” болгон зарлалаа. Тус аймгийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулсан эрсдлийн үнэлгээнд хамрагдсан өрхүүдийн 10,6 хувь нь эрсдлийн түвшин маш өндөр, 86,2 хувь нь эрсдлийн түвшин дундаж үнэлгээтэй гарсан байна. Иймээс эрсдэлт нөхцөлд байгаа өрхүүдийн эрсдлийн түвшинг бууруулж, гэр бүлд эрүүл зан үйл, дадал төлөвшүүлэх, эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналт, халамж анхаарлыг нэмэгдүүлэх, тэдний оролцоотой хүүхэд хамгааллыг бэхжүүлж, хүүхдийн хөгжлийн үйлчилгээг өргөжүүлэх, аливаа осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай байгаа аж. Ирэх онд “Өрх гэр бүлийн хөгжил, хүүхэд хамгааллыг дэмжих” асуудалд анхаарлаа хандуулж, 2019 оныг нэрлэсэн жил болгон зарлаж аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 325,0 сая, Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 50,0 сая төгрөгийн ажлыг тус тус хийхээр төлөвлөжээ.


“Өрх гэр бүлийн хөгжил хүүхэд хамгааллыг дэмжих жил” болгов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0