Хөвсгөл аймгийн хувьд ирэх оны төсөв хүндрэлтэй байх магадлалтай
2018-12-03 15:33:46, 859
 Монгол Улсын Төсвийн тухай хуулинд заасны дагуу аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дараа оны төсвийг, тухайн оны 12 дугаар сарын 5-ны дотор батлах ёстой байдаг. Монгол Улсын Их хурлаас 2019 оны төсвийг батлан гаргасантай холбоотойгоор Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, ЗДТГ-ын дарга Х.Ган-Очир, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд нар аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарт 2019 оны тус аймгийн төсвийн төслийг өргөн барилаа.
Тус аймгийн хувьд ирэх оны төсөв санхүүгийн байдал хүндрэлтэй байх магадлалтай байна гэдгийг СТСХ-ийн дарга Г.Сувд хэлж байлаа. Ирэх онд аймгийн орон нутгийн төсвийн бүрэлдэхүүний хувьд тэлсэн гэнэ. Энэ нь орон нутгийн төсвийн байгууллагууд дээр аймгийн хэмжээний соёлын байгууллагууд спортын байгууллагууд орон нутгийн төсвийн байгууллага болж ирсэн учраас тус байгууллагуудын төсөв орон нутагт орж ирж байгаа гэв. Мөн тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд болох сумдын соёлын төв, цэцэрлэг сургууль зэрэг байгууллагуудын байр ашиглалттай холбоотой тогтмол зардал орон нутгийн төсөв болон орж ирж байгаа нь орон нутгийн төсвийг тэлсэн аж. Тус аймагт 2019 онд хөрөнгө оруулалт хийх зардал төсөвлөөгүй  бөгөөд энэ нь улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын зардлыг зогсоож Засгийн газрын түвшинд УИХ-аар баталж хэрэгжүүлэхээр болсонтой холбоотой юм байна. Иймээс өнгөрсөн онуудад хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлуудаа дуусгах хөрөнгөгүй болж байгаа нь орон нутгийн төсөвт хүндээр тусч байгаа гэнэ. Ирэх оны төсвийн төслийг аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаанаар ирэх сарын 5-ны өдөр хэлэлцэн батлах ажээ.
 
Б.Гантуяа
 
 


Хөвсгөл аймгийн хувьд ирэх оны төсөв хүндрэлтэй байх магадлалтай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0