Хөвсгөл аймгийн Онцгой комиссын ээлжит 16-р хуралдаан эхэллээ. “Тус хуралдаанаар цаг агаарын төлөв, мал өвөлжилтийн нөхцөл байдлын мэдээ, Хатгал тосгоны 6 дугаар багийн нутаг дэвсгэрт төөрч сураггүй болсон БНХАУ-ын иргэдийг эрэн хайхад зарцуулагдсан зардалыг шийдвэрлэх тухай хэлэлцэнэ. Мөн Цэцэрлэг сумын Эрүүл мэндийн төвийн шатах тослох материалын төсөв дууссан тухай, Их-Уул суманд өнгөрсөн зуны үерийн улмаас үүссэн лаг шаврыг цэвэрлэхэд гарсан зардал зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гэдгийг Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд танилцууллаа. Хуралдаан үргэлжилж байна.
Б.Гантуяа
Онцгой комисс хуралдаж байна |
|
Сэтгэгдэл бичих