УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Бямбацогт нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийв. Тэд албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс намын Удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх эрхгүй хэмээн мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ярихдаа, “МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх, Удирдах зөвлөлийн гишүүн Я.Содбаатар, М.Оюунчимэг, Ж.Энхбаяр, Г.Солтан нар ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан нь тогтоогдож байгаа. Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан хүмүүс Удирдах зөвлөлийн хуралд оролцож, санал өгөх эрхгүй гэж үзэн албан шаардлага хүргүүлж байна. Энэхүү шаардлагад Л.Энх-Амгалан миний бие болон С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг,Д.Оюунхорол, О.Содбилэг, Д.Хаянхярваа, А.Цогзолмаа, Ж.Эрдэнэбат нарын 10 гишүүн гарын үсэг зурсан. Уг шаардлагыг биелүүлсэн тохиолдолд бид Удирдах зөвлөлийн хуралд сууна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “МАН-ын Удирдах зөвлөл 29 гишүүнтэй. Үүнээс одоо 13 гишүүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл хуралдаж шийдвэр гаргах нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Удирдах зөвлөлийн 6 гишүүн ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон" гэв.
Б.Ариунзаяа
Л.Энх-Амгалан: ЖДҮХС-гаас зээл авсан гишүүд Удирдах зөвлөлийн хуралд санал өгөх эрхгүй |
|
Сэтгэгдэл бичих