Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит есдүгээр хуралдааныг энэ оны 12 сарын 5-ны өглөөний 09 цагт Мөрөн суманд хуралдуулахаар зарлав.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны ажлын тайлан, аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх тухай, аймгийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2019 оны үндсэн чиглэл батлах тухай, аймгийн 2018 оны төсөвт тодотгол хийх, 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсвийн өнөөгийн байдал, 2019 оны төсөв батлах асуудлыг хэлэлцэнэ.Мөн ирэх онд ойгоос бэлтгэх хэрэглээний болон түлээний модны дээд хязгаарыг батлах тухай, орон нутгийн чанартай авто замын байгууламж ашигласны төлбөр авах, нийтийн эдэлбэр газар болон зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний үнэ тариф шинээр тогтоох тухай, баг шинээр байгуулах зэрэг асуудлуудыг хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.
Б.Гантуяа
Ээлжит хуралдааны товыг зарлав |
|
Сэтгэгдэл бичих