С.Батбаатар: Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна
2018-11-15 17:54:51, 566
ИЗНН-аас цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 
 
 Иргэний Зориг Ногоон Намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар ярихдаа, "Засгийн газрын тусгай сангууд шударгаар ажилладаггүйн тод жишээ нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн олгосон зээл. Тус сангаас эрх мэдэлтнүүд үгсэн хуйвалдаж, өөрсдийнхөө аж ахуйн нэгжүүдэд тухайн сангийн зээлийг хуваарилсан нь өнөөгийн төрийн үнэн төрхийг илчиллээ. Тиймээс төрийн болон төрийн оролцоотой аж ахуйн нэгж, Засгийн газрын тусгай сангуудад яаралтай нэгдсэн шалгалт оруулахыг шаардаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хууль санаачлах эрхийнхээ дагуу Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 16-д "Ард нийтийн санал асуулга явуулах, Сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хүчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж үзнэ" хэмээх заалтыг үндэслэн УИХ-ыг тараах эсэх асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна" гэв. 
Б.Ариунзаяа 


С.Батбаатар: Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0