Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал тус тус тогтооно гэсэн заалтын дагуу орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах тогтоолын төслийг боловсруулахад иргэдээс санал авч байна.
Иргэд орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах нь зөв эсэх талаарх саналаа Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын facebook хаягаар орж өгөх юм байна. Тус аймгийг зорин ирдэг гадаад, дотоодын иргэдээс зөвхөн Хатгал тосгоны Тусгай хамгаалалттай газрын пост монгол иргэдээс 1000 төгрөг, гадаад иргэнээс 3000 төгрөгийн хураамж авдаг бөгөөд орлого нь орон нутагт үлддэггүй БОАЖЯ-нд төвлөрдөг ажээ.
Б.Туяа
Авто зам ашигласны төлбөрийн талаар иргэдээс санал авч байна |
|
Сэтгэгдэл бичих