АТГ олны анхаарал татаад байгаа ЖДҮХ сангаас зээл авахаар хүсэлт гаргасан ч татгалзсан хариу сонссон 800 гаруй ААН-ийн төслийг нэг бүрчлэн хянаж, үнэхээр шаардлага хангаагүй юу эсвэл хээл хахуулийг нь өгөөгүйгээс болж бага хүүтэй зээл авч чадаагүй юу гэдгийг нягтлах юм байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий ААН-үүдэд зээл олгосон хэрэгт ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, сангийн захирал, хэлтсийн дарга нарыг яллагдагчаар татан цагдан хориод буй. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ЖДҮХС-ийн сонгон шалгаруулалтад тэнцсэн ч үнийн дүнгийн 20 хувийг эрх бүхий албан тушаалтнуудад өгөхөөс татгалзсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, төсөл санаачлагч иргэд аж ахуй нэгжийн удирдлагаас гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн байна.
Ж.Батсайхан
АТГ-ын мөрдөн шалгах албаныхан ЖДҮХС-тай холбоотой гэрчүүдээс мэдүүлэг авч байна |
|
Сэтгэгдэл бичих