Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
2018-11-08 11:59:34, 764
Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа мандуулах ёслол болов.
Ёслолын дараа Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт есөн хөлт Их цагаан тугийг Төрийн ордноос Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэв. Их цагаан тугийг цэнгүүлэхэд хээр зүсмийн морьд хүлэглэсэн торгон цэрэг, төрийн тусгай хамгаалалтынхан дагалдаж, зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүлэв.
Ч.Ариунболд 


Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0