Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон Улаан загалмайн хорооны гишүүн байгууллагаар элслээ
2018-10-23 17:35:02, 964
Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон Улаан загалмайн хорооны үйл ажиллагааг дэмжин гишүүн байгууллагаар элсэж, тангаргаа өргөн, үнэмлэхээ гардан авлаа. Тус аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар алтан гишүүн, Л.Гончиг, Н.Ууганцэцэг, Т.Өлзийбадрах нар онцгой гишүүн, бусад ажилчид энгийн гишүүнээр элссэн байна. “Ийнхүү албан байгууллагын хамт олон улаан загалмайн хорооны  гишүүнээр элссэнээр анхан шатны тусламж үйлчилгээ хэрхэн үзүүлэх, ажлын байрны стресс, менежмент, нийгэмд сэтгэлзүйн тусламж үзүүлэх зэрэг сургалтуудыг үнэ төлбөргүй авах юм. Мөн гишүүний татварын мөнгөөр гамшиг зовлонд нэрвэгдсэн хэн нэгэнд тусламж үзүүлж байгаа сайн санааны тус буян” юм гэдгийг УЗХ-ын мэргэжилтэн П.Баатармаа хэлж байв. Тус аймгийн хэмжээнд нийт хүн амын  2,9 хувь буюу 4000 орчим иргэд Улаан загалмайн гишүүн юм байна.
Б.Гантуяа  
 


Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хамт олон Улаан загалмайн хорооны гишүүн байгууллагаар элслээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0