Иргэд нарийн мэргэжлийн эмч нарт ихэвчлэн үзүүлж байна
2018-10-15 18:26:47, 671
Мөрөн суманд төрийн үйлчилгээг иргэдэд ил тод хурдан шуурхай хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч танилцах холбогдох газарт уламжлан шийдвэрлэх боломжийг судлах, төрийн бодлого боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хүртээмжтэй, чирэгдэлгүй нэг цэгээс иргэдэд хүргэх, мэдээлэл авах боломжоор хангах зорилгоор багуудад “Иргэдээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдаж байна. Энэхүү арга хэмжээнд  төрийн бүхий л байгууллагын төлөөлөл оролцож байгаа бөгөөд иргэд түлээ, түлшний хөнгөлөлт, тэтгэвэр тэтгэмжийн тухай мэдээлэл сонирхож нарийн мэргэжлийн эмч нарт ихэвчлэн үзүүлж байлаа. Мөн ерөнхий боловсролын сургуулиудад үдийн цайгаар үйлчилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож иргэдэд бүтээгдэхүүний амталгааг үзүүлж байна. Иргэдээс гарсан санал санаачлагуудыг нэгтгэн цаашдын үйл ажиллагаандаа тусган ажиллах ажээ.
 
Б.Гантуяа
 


Иргэд нарийн мэргэжлийн эмч нарт ихэвчлэн үзүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0