Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгууль болж Б.Ганбаатар Хатгал тосгоны захирагчаар дахин сонгогдлоо. Сонгуульд 1389 сонгогч саналаа өгч ирц 60,4 хувьтай оролцжээ. Санал өгсөн иргэдийн саналын хуудсыг тоолоход хүчинтэй саналын хуудас 1348, хүчингүй 41 саналын хуудас гарчээ. Олонхын санал буюу 684 санал 50,74 хувийг Хатгал тосгоны оршин суугчдын хурлаас нэр дэвшсэн Б.Ганбаатар авсан бол, бие дааж нэр дэвшсэн Ч.Ням-Очир 664 санал буюу 49,24 хувийн санал авчээ. Б.Ганбаатар 2014 онд Хатгал тосгоны захирагчаар сонгогдсон бөгөөд 2 дахь удаагаа ийнхүү сонгогдлоо.
Б.Гантуяа
Б.Ганбаатар Хатгал тосгоны захирагчаар дахин сонгогдлоо |
|
Сэтгэгдэл бичих