Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Захирагчийг сонгох сонгуулийн санал хураалт өглөөний 7 цагаас эхэлсэн бөгөөд 14 цагийн байдлаар санал хураалт 30 хувьтай байна. Санал өгөх 2285 иргэн байгаа бөгөөд цас их орсны улмаас зарим иргэд санал өгөх боломжгүй болжээ. Тухайлбал өчигдөр хайрцгаар 180 айлд очиж санал авах байсан боловч 10 гаруй айлд очиж чадаагүй байна.
“Хатгал тосгоны Алаг цар гэдэг газарт хайрцгаар санал авахаар явсан суудлын жижиг тэрэг очиж чадаагүй тул үдээс хойш том машин дахин явуулсан боловч очиж чадаагүй гэнэ. Хатгал тосгоны төвд цас 15 см байгаа бол хөдөө уул болон жалганд 40-50 см байгаа ажээ. Санал хураалтын явц зөрчил будлиангүй хэвийн явагдаж байна” гэдгийг Захирагчийн сонгуулийг зохион байгуулах Нутаг дэвсгэрийн хорооны дарга, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албаны дарга Ц.Баттөр мэдээлэв.
Б.Гантуяа
Хатгалд сонгуулийн ирц 30 хувьтай байна |
|
Сэтгэгдэл бичих