"Цахим Хөвсгөл” хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ
2025-01-07 18:14:04, 89

Хөвсгөл аймгийн  ИТХ-ын  ээлжит 3-р хуралдаанаар “Цахим Хөвсгөл” хөтөлбөрийн 2024 оны хэрэгжилтийн үр дүнг хэлэлцээд “эрчимжүүлэх шаардлагатай” гэж дүгнэлээ.

“Цахим Хөвсгөл” хөтөлбөрийн хүрээнд цахим шилжилтийг нийгмийн бүх салбарт эрчимжүүлж иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд эерэг нөлөө үзүүлсэн, төрийн үйлчилгээний шуурхай байдал, хүртээмжийг нэмэгдүүлсэн, инновац санаачилга, ногоон хөгжлийг дэмжсэн  цахим аймаг болох зорилт дэвшүүлж 2023 онд ИТХ-аар хэлэлцэн баталсан.

Хөтөлбөрийн хүрээнд орон нутагт цахим шилжилтийг эрчимжүүлж, харилцаа холбоо, мэдээлэл технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цахим засаглалын хөгжлийг дэмжин төрийн үйлчилгээг иргэдэд түргэн, хүртээмжтэй хүргэх, мэдээллийг шуурхай солилцох боломж бүрдсэн байна.

Мөн олон төрлийн системийг хооронд нь нэгтгэх, төрөөс иргэнд, төрөөс бизнест, төрөөс төрд үзүүлэх үйлчилгээг чанаржуулж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орон зай, цаг хугацаанаас үл хамааран төрийн үйлчилгээг түргэн шуурхай авдаг боломж бүрдсэн гэдгийг Хөвсгөл аймаг дахь Төрийн Цахим үйлчилгээний хэлтсийн дарга Д.Сумаадагва ярилаа.

"Цахим Хөвсгөл" хөтөлбөрийн өнгөрсөн оны хэрэгжилтийг үнэлэхэд, хийхээр төлөвлөсөн төсөв шаардлагатай ажлууд хэрэгжээгүй учраас хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ.

Харин Төрийн захиргаа удирдлагын хэлтэс, Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс шалтгаалах төлөвлөсөн ажлууд нь 100 хувь хийсэн байна.

Б.Ганаа



"Цахим Хөвсгөл” хөтөлбөрийг эрчимжүүлэх шаардлагатай гэж дүгнэлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0