Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1720 иргэн санал өгчээ
2024-10-11 08:52:20, 155

 Хөвсгөл аймгийн хэмжээнд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1791 сонгогч санал өгөх хүсэлтээ ирүүлснээс 1720 иргэн санал өгч 96 хувьтай байна.

Өөрийн хаяг дээрээ байгаагүй 5 иргэн, асран хамгаалагч байгаагүйн улмаас  2 иргэн саналаа өгөөгүй байна. Мөн 4 иргэн өөрийн биеэр очиж санал өгөхөө илэрхийлсэн бол 1 иргэн санал өгөхөөс татгалзсан. 2 иргэн хугацаандаа багтаагүй гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Одончимэг мэдээллээ.

Тус аймгийн хэмжээнд 88399 сонгогч санал өгнө.

Б.Ганаа

 

 

 

 

 



Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 1720 иргэн санал өгчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0