Орон нутгийн сонгуульд 552 мандатын төлөө 1096 нэр дэвшигч өрсөлдөнө
2024-09-18 15:28:26, 185

Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуульд нийт 552 мандатын төлөө 1096 нэр дэвшигч өрсөлдөнө гэдгийг мэдээллээ.

Тодруулбал аймгийн ИТХ-ын 41 мандатын төлөө Монгол ардын нам, Ардчилсан нам, Иргэний оролцооны нэгдэл нам гэсэн 3 намын 82 нэр дэвшигч өрсөлдөнө.

Сумын ИТХ-д 23 суманд 511 мандатын төлөө 1014 нэр дэвшигч өрсөлдөхөөр хуулийн хугацаанд бүртгүүлсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Б.Одончимэг мэдээллээ.

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа 9 дүгээр сарын 26-нд эхэлж, 14 хоног үргэлжлэх бол санал хураалт 10 дугаар сарын 11-нд болно. 

Б.Ганаа



Орон нутгийн сонгуульд 552 мандатын төлөө 1096 нэр дэвшигч өрсөлдөнө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0