Нийт сонгогчдын 65,2 хувь нь саналаа өгчээ
2024-06-29 22:10:52, 124

Хөвсгөл аймагт 87196 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 56847 буюу 65,2 хувь нь саналаа өгчээ.

 УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт 16 нам, 2 эвсэл, 4 бие даагч нийт 87 нэр дэвшигч 8 мандатын төлөө өрсөлдсөн.

Хөвсгөл  аймагт

  1. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 27414
  2. МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан 26608
  3. Ард түмний хүч намаас нэр дэвшигч Л.Гүндалай 25236
  4.  АН-аас нэр дэвшигч Х.Батсайхан 23499
  5. МАН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаатар  23312
  6. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ  23305
  7. АН-аас нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг  23011
  8. МАН-аас нэр дэвшигч Д.Үүрийнтуяа 22751 санал тус тус  авсан байна. 

Орхон, Булган, Хөвсгөл буюу УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрогт нийлбэр дүнгээр

  1. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 55,043
  2. МАН-аас нэр дэвшигч Л.Энх-Амгалан 54,221
  3. МАН-аас нэр дэвшигч Д.Батлут 53,318
  4. МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 48,448
  5. МАН-аас нэр дэвшигч Д.Үүрийнтуяа 46,996
  6. МАН-аас нэр дэвшигч Л.Мөнхбаатар 44,468
  7. МАН-аас нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнэ 43,806
  8. МАН-аас нэр дэвшигч Ц.Даваасүрэн  42,971 санал тус тус авчээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд УИХ-ын ээлжит сонгуулийг 23 сумын 129 хэсгийн хороонд итгэмжлэгдсэн ажилтан, даамал, мэдээллийн ажилтан, цагдаа бүхий 1700 гаруй төрийн албан хаагч ажилласан байна.

Б.Ганаа



Нийт сонгогчдын 65,2 хувь нь саналаа өгчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0