Хойд бүсэд өрсөлдөж буй Дамбын Батлут гэж хэн бэ?
2024-06-19 18:14:14, 299
  1. Гарааны бизнесийн төслүүдийг амжилттай бойжуулах инкубатор байгуулсан анхны аймаг бол Орхон. Д.Батлут гишүүний Орхон аймгийн Засаг дарга байхдаа эхлүүлсэн “Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн паркад өдгөө 11 төсөл амжилттай бойжиж байна. Эдгээр төслөөс евро стандартын будгийн үйлдвэр, гагнуурын үйлдвэрүүд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж буй.
  2. Монгол улсад анх удаа бичил бизнес эрхлэгчдэд хүүгүй, барьцаагүй зээл олгож олон хүний амьдралыг өөд нь татсан ганц том кейс Д.Батлутын нэртэй холбогддог. Орхон аймгийн засаг дарга байхдаа эхлүүлсэн энэ зээл нь өдгөө ч хэрэгтэй эзэддээ хүрсээр буй. Тэр бичил бизнес эрхлэгчдэд тулгарсан асуудлыг ганцхан аймгийн хэмжээнд шийдээд зогсъё гэж бодсонгүй. Бичил бизнесийг дэмжсээр ирсэн санаагаа багтаасан Бичил бизнесийг дэмжих хуулийн төслийг санаачлаад байна.
  3. “Юмхнаар юм хийж амьжиргаагаа дээшлүүлэх иргэдийг дэмжих урамтай байдаг” хэмээн ярих дуртай тэрээр өрхийн бичил бизнес эрхлэгч 500 гаруй иргэнд тоног төхөөрөмж өгч байж.
  4. Хүний хөгжлийг онцгой анхаардаг цөөхөн гишүүдийн нэг тэрээр Орхон аймгийн Засаг дарга байхдаа хүний хөгжилд чиглэсэн 18 дэд хөтөлбөр санаачилж хэрэгжүүлж байв. Үүнээс “Эмч”, “Багш” дэд хөтөлбөрүүд нь бусад аймагт жишиг болж чадсан юм. Уг хөтөлбөрийг эмч, багш нар “Бидний нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадсан” хэмээн олзуурхан дүгнэдэг.
  5. Орхон аймгийн Засаг дарга байхаасаа л хүний хөгжилд онцгойлон анхаарсаар ирснийг нь батлах олон бүтээн байгуулалт Эрдэнэтэд бий. Тэдгээр бүтээн байгуулалтын нэг нь усан бассейнтай долдугаар цэцэрлэг юм. Бүр анх Эрдэнэтийн цэвэр усны санг хамгаалахын тулд “Эрдэнэт” цэцэрлэгт хүрээлэнг босгож байсныг нь энэ дашрамд тодотгоё. Бүх л ажлаа хүний төлөө гэсэн хандлага, сэтгэлээр хийдгийг нь энэ мэт олон жишээгээр нотолж болно.
  6. Тэр төрийн мерит зарчмаар гарч ирсэн цөөхөн улстөрчийн нэг. Газрын албанд газрын мэргэжилтэн, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, Орхон аймгийн Засаг дарга зэрэг алба хашиж яваад 2020 онд УИХ-ын гишүүн болсон юм.
  7. Тэр сонгогдонгуутаа тойргоо мартчихдаг, жилдээ ганц хоёр эргэж уулзалт хийхээс хэтэрдэггүй гишүүдээс тэс өөр нэгэн. УИХ-ын чуулган, албаны уулзалт, хэлэлцүүлгүүдийнхээ зав чөлөөгөөр сав л хийвэл тойрог руугаа “гүйчихдэг” гишүүн. Тэр ч хэрээрээ олон бүтээн байгуулалтын санхүүжилтыг орон нутагт татаж чадсан юм. Хамгийн том жишээ гэхэд хойд бүсийн Хөвсгөл, Булган, Орхоныг Улаанбаатартай холбосон Шар хөтөлийн зам байна.
  8. “Ямар ч ажлыг баггүйгээр хийж бүтээх боломжгүй” гэсэн зарчмыг баримталдаг тэрээр гар, сэтгэл нийлсэн багтайгаа төдийгөөс өдий хүртэл хамтарч яваа. Тойргийнхонтой нь уулзаж явахад “Хүнлэг, хүнийг ялгаж харьцдаггүй, харилцаа сайтай энгийн байгаагаараа хүн” гэсэн үнэлэлт давтамжтай сонсогдсныг энэ дашрамд зориуд тодотгоё.
  9. Д.Батлут гишүүний удам судрыг хөөвөл тэрээр Түшээт ханы голомт нутгийн хүү. Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, улсын заан Д.Амгаа гэхэд л түүний тун ойрын садангийн хүн. Түшээт хан аймагт долоон чавганц хэмээх эгч дүүс аж төрж байж. Тэдний нэг нь Д.Батлут гишүүний аавынх нь ээж аж. Харин нөгөө нь Амгаа зааны ээж юм байна.
  10. 2016 оноос холын буудлагын спортоор хичээллэж байгаа тэрээр “Добу мэргэн” спортын холбооны гишүүн. Тэр бас дугуйчин. 2023 оны уулын дугуйн улсын аварга шалгаруулах тэмцээний 49-59 насанд 6-р байранд орж байж. Мөн UTV дөрвөн дугуйтаар зургаа дахь жилдээ хичээллэж яваа. Өнөө жил хэт бартаат замын улсын аварга шалгаруулах тэмцээний 5-р байрыг эзэлжээ.
  11. Эрдэнэтийнхээ хоол зүйчээс зөвлөгөө авч 41кг илүүдэл жингээ хаясан Д.Батлут гишүүн “Би 122 кг жинтэй байхдаа жил бүр ёс мэт эмнэлэгт хэвтдэг байлаа. Эцэст нь олон өвчний гол шалтгаан нь жингийн илүүдэл гэдгийг олж хараад зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг дадуулсан юм. Илүүдэл жин эрүүл мэндэд ямар хортойг биеэрээ мэдэрч ойлгосноос хойш таарсан болгондоо л хөдөлгөөн, зөв хооллолтын ач тусыг сонирхуулдаг болсон доо” хэмээн ярьж байна. Сонирхуулж хэлэхэд өдрийн 14.00 цагаас хойш хоол иддэггүй тэрээр өдөрт дор хаяж 10 км газарт дугуй жийдэг.
  12. “Эрдэнэт” хивс ХХК-д ажиллах үедээ цэнгээнт бүжгийн “Алтан утас” хамтлагийг үүсгэн байгуулсан бол ТИС-ийн оюутан байхдаа цэнгээнт бүжгийн “Смайл” хамтлагийг байгуулж байж. Сонирхуулж хэлэхэд 2004 оны цэнгээнт бүжгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд тусгай байранд орж байжээ.
  13. 1992 онд Дорноговь аймгийн Зүүнбаянд цэргийн алба хаахдаа Зүүнбаянгийн “Гарнизон” дуу, дуулаачдын уралдаанд орж тэргүүн байрт шалгарч явсан түүх түүнд бий. Зах зээлд шилжсэн хэцүү хатуу үед цэргийн алба хаасан тэрээр Орхон аймгаас татагдсан цэргүүдээ жил бүр эргэж очиж, аав, ээжийнх нь захиасыг хүргэдэг аж.
  14. Зав чөлөөгөөрөө ном бариад суух дуртай түүний сонирхон уншсан сэдэв нь түүх. Намтарчилсан зохиолууд дуртай төрлийнх нь нэг.
  15. “Амьдралын утга учрын нэг том хэсэг нь нөхөрлөл. Найз нартаа хэрэгтэй үед нь түшиг дэм болохыг хичээдэг. Үнэ цэнээрээ нийлж нөхөрлөсөн хэдтэйгээ хамтдаа урагшлах л миний чин хүсэл” гэж ярих түүнд найз нар нь ч ам сайтай байдаг.


Хойд бүсэд өрсөлдөж буй Дамбын Батлут гэж хэн бэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-06-19 18:21:14
    Зочин: Амжилт хүсье. Тойрогтоо амлалтаа 100% хэрэгжүүлсэн гишүүн.