Шинэ хөдөө төслийн хүрээнд 19 автомашин хүлээлгэн өглөө
2024-01-11 14:55:25, 470

Хөвсгөл аймагт хэрэгжиж буй “Шинэ хөдөө” төслийн хүрээнд зарим сумдын Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагааг дэмжиж, чадавхыг сайжруулах зорилгоор Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 19 ширхэг пробокс маркийн автомашиныг хүлээлгэн өглөө.

Мал эмнэлгийн тасаг шинэ автомашинтай болсноор мал эмнэлгийн талаар хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээг сумын хэмжээнд удирдан зохион байгуулж, малын тарилга, вакцинжуулалтад хяналт тавьж, тандалт судалгаа хийх, малын халдварт өвчний голомтод цаг алдалгүй ажиллах зэрэг боломж нөхцөл бүрдэж байгааг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар онцолж байлаа.

 

 “Шинэ хөдөө” төсөл нь иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох зорилготой  юм.

Энэхүү төслийн хүрээнд Хөвсгөл аймагт 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж, техник хэрэгслийг үе шаттайгаар иргэд, малчид, тариаланчид, зөгийчдөд гардуулан өгчээ.

Б.Тамираа

 

 



Шинэ хөдөө төслийн хүрээнд 19 автомашин хүлээлгэн өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0