МИАТ компани орон нутгийн нислэгээ тогтмол үйлдэж байна
2023-12-05 10:59:38, 403

Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд өвлийн улиралд агаарын нислэг түр зогсдог байсан бол энэ жил  МИАТ компани орон нутгийн нислэгээ тогтмол үйлдэж байна.

Тодруулбал 7 хоног бүрийн 3, 6 дахь өдрүүдэд  Мөрөн-Улаанбаатар чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

Өвлийн улиралд тогтмол нислэгтэй болсноор  алслагдсан бүс нутгийн иргэд  шаардлагатай үед эрүүл мэндийн тусламж  үйлчилгээ цаг алдалгүй авах, Хөвсгөл нутгийн өвлийн байгалийг сонирхож буй гадаад, дотоодын иргэд ая тухтай зорчих зэрэг олон боломж бүрдэж байна.

Он гарсаар Мөрөн нисэх буудалд 251 удаа агаарын хөлөг бууж, 11125 зорчигч  зорчиж,  93701 кг ачааг тээвэрлэсэн байна.

Хөвсгөл аймагт энэ онд  128451 жуулчин ирснээс 20760 гадаадын жуулчин ирсэн байна. Гадаадын жуулчдын 50 гаруй хувь нь агаарын хөлгөөр зорчсон байна.

Б.Ганаа

 

 

 



МИАТ компани орон нутгийн нислэгээ тогтмол үйлдэж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0